Үйлчилгээний нөхцөл

Nanotechstore.mn цахим худалдааны сайт нь "Нано Хархорум" ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Та зээлийн төлбөрөө зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлснөөр дараа дараагийн зээл авах эрх, боломж нэмэгдэх боломжтой. Харин зээлээ төлөөгүй тохиолдолд таны мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж дахин өөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болно.